АЛСЛАГДСАН 3-Н ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд алслагдсан 3-н дүүрэг болох Багахангай,
Налайх, Багануур дүүрэгтэй хамтран ажиллах гэрээг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгууллаа.
Гэрээ байгуулагдсанаар алслагдсан 3-н дүүргийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээ мэдээлэл солилцох, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Гэрээ байгуулахад Төвийн дарга, Дотоод хяналт, хамтын ажиллагаа
хариуцсан ахлах мэргэжилтэн, Ахлах диспетчер инженер, Системийн ахлах инженер оролцож, дүүргүүдийн Засаг даргын орлогч дарга нартай уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцсан.